“Because I Am a Girl” охидын оролцоо эрхийн аян хоёр үе шаттай боллоо. Эхний шатанд “Би охин болохоор” видео илтгэлийн аянд 21 аймгийн 160 охин оролцож, өөрийн дуу хоолой, тулгамдсан асуудлаа илэрхийлсэн бүтээлүүд илгээсэн.
Харин өнөөдөр олон улсын охидын эрхийн өдөр тохиож буй. Энэ өдөр охидын боловсрол, эрх тэгш байдал, манлайллыг дэмжих дэлхий дахины “Because I Am a Girl” (BIAAG) кампанит ажлын хүрээнд Монгол Улсад гурав дахь жилдээ охидын оролцооны чуулган зохион байгуулж байна. Чуулганд 1000 охин оролцож, дөрвөн үндсэн илтгэл тавьж, бодлого тодорхойлогч эмэгтэйчүүд болон оролцогч талуудын дунд “Охидын дуу хоолой бодлогод нөлөөлнө” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Олон талын оролцоотой уг чуулганаар охидын эрхийг хамгаалах үр нөлөөтэй бодлого, шийдвэр гаргахад охидын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. “Because I Am a Girl” чуулган нь охидыг хамгаалахын зэрэгцээ манлайлагч, шийдэл бүтээгч хэмээн дэмжих, нийгмийн хандлагыг өөрчлөх, төрийн бодлогыг шинэчлэх алхам болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.