СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулсан хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулсан хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ

Өчигдөрг буюу 2025.10.09-нд “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 
Улмаар хэргийг тодруулахад иргэн "А" дээрх зарын дагуу таван удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ. Иймд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлах шаардлагтай байгааг анхаарууллаа. Мөн телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.