Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өнөөдөр /2025.10.10/ 14.00 цагт ТББХ, 16.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэж буй.
Гэтэл өнөөдөр /2025.10.10/ УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар мэдээлэл хийж, УИХ-ын даргыг огцруулах бичигт МАН-ын 35, АН-ын 32, бусад нам эвслийн 2 гишүүн нийт 67 гишүүн гарын үсэг зурсан гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх асуудлуудтай холбоотойгоор АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзжээ. Улмаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах хоёр бичгийг цаашид хэрхэх эсэх талаар ярилцсан байна.