Өчигдөр /2025.10.10/ Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд "Од" гурилын үйлдвэрийн агуулах шатсан.
Дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, “УБТЗ” ХНН, УСУГ, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ийн ажилчид тус тус ажиллаж өчигдөр/2025.10.09/ 08:30 цагт галын тархалтыг зогсоож, 10.10-ны өдрийн 02:30 цагт бүрэн унтраажээ.