"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл ихэсчээ

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл ихэсчээ

Сүүлийн өдрүүдэд "буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүллээ. 

Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг байна. Тус үржлийн буюу нийллэгийн үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг аж. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхаарууллаа.