Д.Мөнхбаатар: НЭМҮТ-өөс гурван хүн угаартаж амиа алдсан гэх мэдээлэл нь худал

Д.Мөнхбаатар: НЭМҮТ-өөс гурван хүн угаартаж амиа алдсан гэх мэдээлэл нь худал

Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгджээ. 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн. Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж буй. Тодруулбал, яндаагаа хөөлөөгүй 2 өрх,  зуухны битүүмж алдагдсан 7 өрх,  яндан зуухаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх, зуух яндан гэмтсэн 3 өрх, яндангийн сойлтоо хаасан 2 өрх байна. Тус 49 өрхийн 38 нь угаарын хий мэдрэгчгүй байсан. НЭМҮТ-өөс гурван хүн угаартаж амиа алдсан талаар мэдээлсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Хоёр иргэн галд өртөн харамсалтайгаар нас барсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах, хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн тухайн өрх угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд HOTULA аппликейнээр дамжуулан бүх гишүүдэд мэдээлэл хүргэдэг болгохоор ажиллаж байна. Хэдийгээр түлш унтарсан мэт харагдаж байж болох ч нягтруулан шахсан байдаг учраас голдоо шатаж дуусаагүй байдаг. Угаарын хий өнгө, үнэр амтгүй. Шахмал түлшийг сар бүр шинжилж стандартын шаардлагыг бүрэн хангуулж байж борлуулалтад гаргадаг. Иргэдийг яндан, пийшингээ хөөлөх, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бороотой өдөр яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх, аюулгүй байдлаа бүрэн хангахыг уриалж байна. Холбогдох байгууллагуудын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.