Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 360 га талбай өртжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 360 га талбай өртжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн "Хором талын- Их хар" гэдэг газар /сумын төвөөс урьд зүгт 150 км-т,  Хатгал тосгоноос баруун хойд зүгт 50 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ 2025.09.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн ангийнхан, Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг дарга, "Улаан Тайг" Тусгай хамгаалалттай газар унтраах ажиллагааг зохион байгуулж, 2025.09.25-ны өдрийн 13:12 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 360 га талбай өртсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.