Өндөр Гэгээн Занабазар Анхдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсэн өдөр өчигдөр /2025.09.26/ тохиолоо. Эл өдөр Монголын бурханы шашны тэргүүн, Өндөр гэгээний 10 дугаар дүрийн хувилгаан Жавзандамба хутагт түүний төрсөн болох хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, мөн Анхдугаар Богд хэмээн өргөмжлөн ширээнд залсан түүхэн Ширээт цагаан нуурт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.