Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болж, эрэн хайх ажиллагааг ес хоног үргэлжлүүлсэн. Харамсалтай нь өчигдөр /2025.09.26/ хүүгийн цогцосыг олсон байдаг.
Тэгвэл өчигдөр /2025.09.25/ Хөвсгөл аймгийн иргэд төв талбайдаа цугларч зул өргөжээ. Улмаар гурав хоног зул өргөх ёслолыг зохион байгуулахаар болсон байна.