Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газар самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт сууж, улмаар нэг иргэн нь сураггүй алга болсон байна.
Иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 2025.09.24-ний өдрийн 18:45 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.