СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр "Туул" голд хоёр хүн осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр "Туул" голд хоёр хүн осолджээ

ОБЕГ-аас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын хоногийн мэдээг гаргалаа. Тус мэдээллээр өчигдөр хоёр иргэн усны ослоор нас барсан байна. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн эмэгтэй усанд живсэн гэх дуудлагыг 19:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг  голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.