Сураггүй алга болсон хоёр настай хүүхдийг нэг эрэлч нохойтой эрлийн баг эрэн хайж байна

Сураггүй алга болсон хоёр настай хүүхдийг нэг эрэлч нохойтой эрлийн баг эрэн хайж байна

Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг үйл ажиллагааг үргэлжилж байна.

Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, 1 эрэлч нохой, Ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, ЕБС, СӨБ нийт 56 хүн , 15 автомашин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагаа явагдаж байна.