Хөвсгөлд сураггүй болсон хоёр настай хүүг ес дэх өдрөө, 46 настай эмэгтэйг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөлд сураггүй болсон хоёр настай хүүг ес дэх өдрөө, 46 настай эмэгтэйг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа ес дэх өдрөө /2025.9.25/ үргэлжилж байна.

Хүүгийн ар гэрийнхэн Сайхан мод гэдэг газраас баруун урд зүгт 4-5 км газарт эрлийг явуулж өгөх хүсэлт тавьсны дагуу аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, Тариалан сумын ЗДТГ болон ар гэр, сайн дурын иргэд зэрэг нийт 24 хүн, долоон автомашинтайгаар өчигдрийн /2025.9.24/ 11:00-20:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Түүнчлэн хүүгийн ар гэрийнхэн өчигдөр /2025.9.24/ холбогдох байгууллагад эрлийг зогсоох хүсэлтээ бичгээр өгсөн ч одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Мөн есдүгээр сарын 24-ний өдөр тус сумын Давааны ар багийн Дуургын нуруу гэдэг газарт самар түүж явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.