Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс угаарын хийн хордлогын өдөр тутмын тоон мэдээг танилцуулсан.
Өчигдөр буюу есдүгээр сарын 24-нд угаарын хийн хордлогын улмаас нэг өрхийн хоёр иргэн амиа алдсан бөгөөд 38 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Байршлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт 15 өрхийн 38 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Түлш бүрэн шатаж байхад яндангаа авахгүй, өрхөө бүтээхгүй байхыг тус төвөөс зөвлөлөө.