Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр сураггүй алга болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийнхэн "эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт" гаргасан ч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагааг 72 цаг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ хүрээнд эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.25/ мөн үргэлжилж байгаа аж.