Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол өнөөдөр болно

Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагааг өнөөдөр /2025.09.11/ өдөр зохион байгуулахаар товлосон билээ. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 09:00 цагт эхэлнэ.

Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж буй.