Увс аймгийн 100 жилийн ойн хаалтын шоуг УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр ивээн тэтгэжээ

Увс аймгийн 100 жилийн ойн хаалтын шоуг УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр ивээн тэтгэжээ

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн сарын 29-30-ны өдөр өргөн дэлгэр болж өнгөрсөн билээ. Тус аймгийн ойгоор Увс аймгаар овоглодог иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөгийн хандив өгсөн байдаг.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд групп” ХХК 500 сая төгрөг, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 400 сая төгрөг, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал, ээж Ж,Цэцэгмаагийн хамт 100 сая, Монгол Улсын Алдарт уяач С.Анхбаярын гэр бүл 100 сая,УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 50 сая, УИХ-ын гишүүн Б.Заяабал ах дүү төрөл төрөгсдийн хамт 50 сая, УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатын гэр бүл 30 сая, УИХ-ын гишүүн Х.Болормаа 20 сая, УИХ-ын гишүүн М.Мандхай 20 сая төгрөг тус тус хандивласан талаарх мэдээлэл ил болоод буй. Тэгвэл  Увс аймгийн 100 жилийн ойн хаалтын шоуг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ивээни тэтгэсэн байна.