Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар найман мянга хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тус газарт 35 тонн хог хаягдал төвлөрчээ.
Отгонтэнгэрийн Улаагчийн хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур хэсгийн байгаль хамгаалагчид болон хамгаалалтын захиргааны жолооч, жижүүр нар хамтран Хар нуур хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж, 60 гаруй км-ийн цаана Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж байна. Ингэхдээ хуванцар сав, шилийг ангилж хогийн цэгт хүргэж байгаа юм.