ОБЕГ-аас аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. Өмнөговь аймаг, Даланзадгад сум Далан баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 04-ний өдрийн 10:34 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.