Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж 12 хувьтай бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж 12 хувьтай бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 6,7-ны өдөр /2025.03.06-07/ хуралдаж,

  • Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх,
  • Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох,
  • Тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг гаргасан. 

Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдгээр шийдвэрийг гаргахдаа эдийн засгийн нөхцөл байдал, төлвийг харгалзан үзсэн.Тухайлбал, АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөхөөр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ унахад нөлөөлж байна. Монголбанкны нэг гол зорилт бол инфляцийг нам дор хадгалах. Гэтэл инфляци сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна. Үүнд цахилгаан, мах, нийтийн тээвэр, сургалтын төлбөрийн үнэ гэх мэт төрөөс шалтгаалах үйлчилгээний үнэ нэмэгдсэнээс инфляци хоёр оронтой тоонд буюу 12 хувьд хүрэх эрсдэлтэй байгаа учраас бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан" гэсэн юм. 

Тэгвэл маргааш /2025.06.13/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мөн хуралдаж бодлогын хүүг 12 хувиас дээш нэмэх эсэхийг шийдэх аж. Өнгөрсөн саруудад гаднын хөрөнгө оруулалтгүй, валютгүй орж ирээгүй нь Мөнгөний бодлогын хороог хуралдахад хүргэжээ.