Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ

Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл төрийн албаны тусгай шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд эхлүүллээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс нийслэл болон 15 аймгийг хамруулсан Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны зургаадугаар сарын 13,14-ний өдрүүдэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болон орон нутгийн шүүхийн Тамгын газруудын байранд нэгдсэн журмаар  зохион байгуулж байна.  Шалгалтын үйл ажиллагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга албан ёсоор нээж, шалгалтад оролцож буй албан хаагчдад амжилт хүссэн бол Шүүхийн Захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан шалгалт авах тухай тогтоол, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг танилцуулснаар шалгалт албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 241 иргэн бүртгүүлснээс 172 нь шалгалтад орох шаардлагыг хангасан байна. Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 89 сул орон тоонд шилдэг мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах зорилготой тус шалгалт маргааш үргэлжилнэ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө