2025 оны 5 дахь "Их дуулга" тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдаж байна.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Европын цувралын хошой аварга, үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Ж.Анударь алтан медаль хүртлээ. Ийнхүү Ж.Анударийн "Их дуулга"-аас хүртэж буй анхны медаль нь алтан медаль болж байна.
Мөн эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг /жин/-д барилдсан 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2023 оны “world masters” тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын тамирчин 18 настай Ж.Анударь Душанбегийн Их дуулгаас алтан медаль хүртлээ.
— Batbayar (@Baabarfc) May 2, 2025
🇲🇳🥇🥋
pic.twitter.com/51w4nQRV8l