Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна

1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн бөгөөд

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо солилцоно.

Мөн энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг уламжлалтай.