ТОДРУУЛГА: Гандантэгчэнлин хийдээс X Богдыг тодруулсан эсэх талаарх нэгдсэн мэдээллийг удахгүй өгнө

ТОДРУУЛГА: Гандантэгчэнлин хийдээс X Богдыг тодруулсан эсэх талаарх нэгдсэн мэдээллийг удахгүй өгнө

Өчигдөр /2023.03.08/ Далай ламын оролцсон "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдварын үеэр X Богд тус хуралд сууж байгааг онцолсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Тодруулбал, тэрхүү арга хэмжээнд Ц.Гарамжав болон түүний охин Н.Мөнхнасан мөн зээ хүү нар оролцсон гэх зураг нийтлэгдсэн юм. Иймд Х Богдыг тодруулсан эсэх талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад, "Манайхаас нэгдсэн мэдээлэл удахгүй өгнө. Мэдээлэл өгөх арай болоогүй. Ирэх Даваа гарагаас мэдээлэл нь тавигдана" гэлээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө