74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ

74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нийт 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Б.О нь бусадтай бүлэглэн 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн хяналтын бүсээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нийт 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.