УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.23/ хуралдаж, Увс болон Булган аймгийн Засаг дарга нарыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарыг огцруулах шийдвэрийг тухайн аймгийн ИТХ дахь АН-ын бүлгүүд гаргасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дээрх аймгуудын ИТХ-ын шийдвэрийг яаралтай шийдвэрлэж, долоо хоногийн дотор бичгээр хариу мэдэгдэхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардана гэлээ.
Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулах арга хэмжээ авна хэмээлээ.