Нэг дор хамгийн олон бульдог үүлдрийн нохойг оролцуулсан гэрэл зураг авахуулснаар Гиннесийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор Мексикийн нийслэл Мехико хотод 799 бульдог нохой эзэдтэйгээ цугларсан байна.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан “Bulldog Mexico” холбооны ерөнхийлөгч Эрик Эрнандесийн мэдээлснээр, одоогийн дээд амжилтыг ОХУ-ын Москва хотод 710 нохой цуглуулснаар тогтоосон боловч өөр өөр үүлдрийн ноход байжээ. “Бид зөвхөн англи, франц бульдог нохдыг цуглуулсан. Бидний тоолсноор яг 799 нохой ирсэн байна” гэж Э.Эрнандес хэлсэн байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ удаад зөвхөн англи, франц бульдог ноход оролцжээ. Энэхүү амжилтыг одоо Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид албан ёсоор баталгаажуулах ажээ. Арга хэмжээний үеэр нохдын эзэд тэжээвэр амьтдынхаа хамт гэрэл зураг авахуулж, төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцсоноос гадна, нохдын тоог бүртгэх албан ёсны тооллогод хамрагджээ.