Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёны урилгаар тус улсад айлчилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар албан ёсны хэлэлцээ хийх юм. Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын тохиролцсон ажил, арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцоно.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын төр, засгийн удирдлагад бараалхаж, хоёр улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д сүүлийн 10 жилд хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
