16 хоногтой нярай хүүхэдтэйгээ цасанд боогдсон байжээ

16 хоногтой нярай хүүхэдтэйгээ цасанд боогдсон байжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 11 дүгээр сарын 13-ны өдрөөс цас орж эхэлсэн бөгөөд 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон байна.

Энэ тухай дуудлага арваннэгдүгээр 15-ны өдрийн 11:20 цагт онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очсон байна. Улмаар мэргэжлийн ангийн ажилтнууд малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:09 цагт уулнаас буулгажээ. Мөн малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/ нарыг 700 бог малтай нь уулнаас буулгасан байна.