Хятадын нисэх онгоцны технологийн “Air White Whale” компанийн бүтээсэн дэлхийн хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц W5000 өнгөрсөн Бямба гарагт /2026.11.14/ Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошууны Олжог нисэх буудалд техникийн баталгаажуулалтын анхны нислэгээ амжилттай хийжээ.
Туршилтын үеэр уг онгоц 1,000-2,000 метрийн өндөрт 30 орчим минут нисэж, хөдөлгүүр болон автомат удирдлагын системийн найдвартай ажиллагаагаа баталгаажуулсан байна.100 хувь Хятадын дотоодын үйлдвэрийн 220 мянган эд ангиар бүтээж, их биеийн 65 хувийг хөнгөн карбон-файбер материалаар хийсэн энэхүү онгоц нь таван тонн ачаа тээвэрлэж, нэг цэнэглэлтээр 2,600 км хүртэл зайд цагт 526 км хурдтай нисэх хүчин чадалтай. Нийт 22.89 метр урт, 10.8 тоннын даацтай уг онгоц нь нисгэгчийн бүхээггүй тул тээврийн зардлыг ижил ангиллын энгийн онгоцноос 60 гаруй хувиар бууруулж, газрын нэг багт 5-7 онгоцыг зэрэг удирдах давуу талыг олгож байгаа юм. Одоогоор логистикийн компаниудаас 835 урьдчилсан захиалга аваад буй W5000 онгоцыг баталгаажуулалтын гэрчилгээ авсны дараа 2027 оны сүүлээр арилжааны тээвэрт албан ёсоор нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
ВИДЕО: