Өвөрхангайн хойд, Дундговийн баруун, Төв аймгийн баруун өмнөд, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-4 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 8-13 метр, түр зуур 19 метр хүрч шиүүсэж, 1-6 цаг цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Өнөөдөр өглөөний /2026.11.17/ станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Сонгинод 28 см, Тэст 28 см, Баянхайрханд, Түдэвтэйд 23 см, Увс аймгийн Малчинд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 21 см цасан бүрхүүл тогтжээ.