Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр нь Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхэн үйл явдалтай холбоотой. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр байхаар заасан. Энэ дагуу энэ сарын 26-ны пүрэв гарагт иргэд амрах юм.