"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026" арга хэмжээ Сүхбаатарт болно

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026" арга хэмжээ Сүхбаатарт болно

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026" арга хэмжээ Сүхбаатар аймагт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд үргэлжилнэ

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, хувиараа болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийгдэнэ. Мөн сонгогдсон бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, эрсдэлийн үнэлгээний зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ. Харин маргааш буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдтэй мэдээлэл солилцох уулзалт болно.