ВИДЕО: Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа бөгөөд цагаачлал хүссэн нь тогтоогджээ

ВИДЕО: Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа бөгөөд цагаачлал хүссэн нь тогтоогджээ

Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10:00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр прокурор Г.Онон анхаарал татах мэдээлэл өглөө. Тэрбээр “Б.Анхтуяаг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжилсан. Үүний дагуу хариу ирүүлсэн бөгөөд Б.Анхтуяа АНУ-д байгаа. Улмаар цагаачлалын хүсэлт гаргасан” хэмээн мэдэгдлээ. Сануулахад, Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагаас АТГ-аас тайлбар, мэдүүлэг авахаар мөрдөгчийн дуудсан цагт ирүүлэх гэтэл тэрбээр ирээгүй байна. Тиймээс прокуророос түүнд удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч ирээгүй юм. Улмаар нөхцөл байдлыг тодруулахад Б.Анхтуяа өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хилээр гарч явсан нь тогтоогдсон байдаг.