ФОТО: Зогсоод хоёр сар орчим болж буй Сүхбаатарын талбайн хажуугийн цагны сэлбэг олдоц муу байгаа тул шинийг авахаар яригдаж байна

ФОТО: Зогсоод хоёр сар орчим болж буй Сүхбаатарын талбайн хажуугийн цагны сэлбэг олдоц муу байгаа тул шинийг авахаар яригдаж байна

Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайн хажууд байрлах цаг зогсоод хоёр орчим сар болж байна.

Тус цаг нь “Монголын цахилгаан холбоо”-ны цаг бөгөөд тус байгууллагын холбогдох албаны хүнээс тодруулахад, “Манай цаганд гэмтэл гарч ажиллахаа болиод хоёр сар орчим болж байна. Гэмтлийн засварлахаар сэлбэг хайж байгаа ч олдоц муу, олдсон ч маш өндөр үнэтэй байгаа. Тийм учраас засахгүйгээр шинэ цаг авах талаар яригдаж байгаа” гэв.