“Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа үндэсний үйлдвэрлэгчид Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран боловсролын салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулж, “Амжилт 2030” хөтөлбөрийн эхний жилийн тэтгэлгийг гардуулжээ.
Тус хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан шалгарч, бакалавр болон магистрын дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авсан байна. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна үйлдвэрлэлийн дадлага хийх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, судалгаа, инновацын төсөлд оролцох боломжтой аж.
Хөтөлбөрийг “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв соёл” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.