Өнгөрсөн шөнө баавгай айлын гэр лүү орж, хүний амь насанд халдсан асуудлаар харьяа яам, НОБГ-аас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр баавгайнаас урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
- Зүүн аймгуудад өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүний суурьшлын бүс рүү баавгай орж ирлээ гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн. Үүнээс хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх боломж байсан. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар өөрийгөө хамгаалуулах эрхтэй шүү дээ. Гэтэл хангаж чадсангүй. Одоо хэн хариуцлага хүлээх вэ?
- Үндсэн хуулиараа хүн мэдээж хамгаалуулах үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажлуудын хүрээнд харгалзах зөвшөөрлүүдийг орон нутагт мэдээллүүдийг хүргүүлээд ажиллаж байгаа. Нөхөн олговрын асуудал бол холбогдох хууль журмын дагуу асуудлууд нь шийдэгдээд орон нутагтаа явна.
Хариуцлагын асуудал мэдээж хууль дүрмийн дагуу тухайн шат шатандаа явах байх аа гэж бодож байна. Өнөөдөр хариуцлагыг тэр хүлээнэ гэсэн эрх үүрэг надад байхгүй.
- Урьдчилан сэргийлэх ажлыг хангаж чадаагүй гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа юм байна, тийм үү.
- Дээрх аймгуудад бол байнга мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Бид ажиллаагүй биш, хамтарсан. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад зүү шидэгч буу өнөөдрийн байдлаар байхгүй. Монгол Улсын Засгийн газраас сайн чанарын зүү шидэгч буу оруулж ирэх асуудлыг яриад явж байгаа.
ШУУД ҮЗЭХ: