Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмний хүнс-2027” шалгаруулалтын гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд “Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх хэрэглэгчдийн хамгийн өндөр саналыг авч, “Ард түмний хүнс”-ээр тодорчээ.
Үүнтэй холбогдуулан 42 жилийн түүхтэй Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн зүгээс бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэж, дэмждэг хэрэглэгчдэдээ талархал илэрхийлсэн байна.