“Өв соёл” үйлдвэр автоматжуулсан жигнэх шинэ шугам нэвтрүүлжээ

“Өв соёл” үйлдвэр автоматжуулсан жигнэх шинэ шугам нэвтрүүлжээ

Үндэсний үйлдвэрлэгч “Өв соёл” үйлдвэр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг тогтвортой хангах зорилгоор орчин үеийн автоматжуулсан жигнэх шугам нэвтрүүлжээ.

Ингэснээр тус үйлдвэр өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Мөн үйлдвэрлэлийн явцад температур, хугацаа, жин зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг нарийн хянах технологи нэвтрүүлж, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний чанарыг лабораторийн түвшинд шалгах аж. Түүнчлэн үйлдвэрлэл, агуулах, түгээлтийн үйл явцыг уялдуулсан хяналтын систем ашиглаж эхэлжээ.