Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 , 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27 - ны өдөр ирүүлсэн. Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.27/ 09.00 цагт тус шүүхэд болж шүүгдэгчид 2.8 жилийн хорих ял оноож нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа.
20.7 дугаар зүйл. Мансууруулах эм , сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
- Хориглосон мансууруулах эм , сэтгэцэд нөлөөт бодис , тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн , хадгалсан , бусдад өгсөн , олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах , эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
- Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох , эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .