Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Улмаар АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Ч.Төгсдэлгэрийг 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсон бөгөөд 2026 оны зургаадугаар сараас АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний нөхөр Б.Өсөхбаярыг мөн цагдан хорьж байсан юм.




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ