Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +2...+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

22 цагийн өмнө