Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан Орбаныг НҮБ-ын тэргүүнд нэр дэвшүүлэхийг дэмжжээ

Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан Орбаныг НҮБ-ын тэргүүнд нэр дэвшүүлэхийг дэмжжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа талаар The Wall Street Journal мэдээлжээ.

АНУ-ын Төрийн департаментын эх сурвалжийн мэдээлснээр, АНУ, ОХУ, БНХАУ Орбаныг хамтран дэмжих боломжтой аж. Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Алимов энэ мэдээллийг няцааж, дээрх гурван улс Орбаныг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгджээ.

Харин Польш, Украин улс уг санааг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн байна. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски тус улс Орбаныг дэмжихгүй гэж мэдэгдсэн бол Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха түүнийг Европын холбооны шийдвэрүүдийг гацааж ирсэн арга барилаа НҮБ-д ашиглаж болзошгүй хэмээн шүүмжилжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Шинэ нэр дэвшигч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний дор хаяж есийнх нь дэмжлэг авах бөгөөд байнгын таван гишүүний аль нэг нь хориг тавих эрхтэй юм.

Эх сурвалж: Euronews