Шатахууны хомсдолоос болж аялал жуулчлалын салбар 1.2 их наядын хохирол хүлээх эрсдэлтэй байна

Шатахууны хомсдолоос болж аялал жуулчлалын салбар 1.2 их наядын хохирол хүлээх эрсдэлтэй байна

Шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар “Тэг зогсолт” хийхэд хүрээд байгааг салбарынхан мэдээллээ. Шатахуун хангамжийн асуудлаас болж VIII, IX сарын аяллууд цуцлагдах тохиолдолд нэг жуулчнаас олох дундаж орлогоор тооцоход 1.2 их наяд төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэйг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо анхааруулжээ.

Шатахууны хомсдолын улмаас аяллууд цуцлагдах, жуулчид нислэгээс хоцрох, орон нутагт саатах, жуулчин тээврийн үйлчилгээ тасалдахад хүрээд байгаа юм. Иймд шатахуун хангамжийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Засгийн газар олон улсын болон орон нутгийн нислэг, хот хоорондын жуулчин тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын хөлгийн болон авто тээврийн шатахууны нөөц нийлүүлэлтийг тогтворжуулах, COP17 бага хурлын үеэр жуулчдад үйлчлэх тээврийн хэрэгслүүдийг шатахуунаар тасралтгүй хангах зохицуулалт хийх шаардлагатайг онцолж байна.