АНУ-ын Вашингтон мужид хэт халалт, ширүүн салхины нөлөөгөөр дэгдсэн ой, хээрийн түймэр хяналтаас гарч, мужийн захиргаа онц байдал зарлалаа.
Албаныхны мэдээлснээр, түймрийн улмаас одоогийн байдлаар 1,100 орчим барилга шатаж, 65,000 гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймрийг унтраах, тархалтыг хязгаарлах ажиллагаанд 4,000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Мөн Спокейн хот орчимд гарсан нэг түймрийг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан нэг сэжигтнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй тул хохирогч илрэх эрсдэл өндөр хэвээр байгааг түймрийн шуурхай штабын төлөөлөгч Бенжамин Коссел онцолсон байна.
ВИДЕО: