ВИДЕО: Хагас тэрбумын шагнал хүртэж байсан Т.Намнанбаяр JCK холбооны аваргын бүсний төлөө тулалдана

ВИДЕО: Хагас тэрбумын шагнал хүртэж байсан Т.Намнанбаяр JCK холбооны аваргын бүсний төлөө тулалдана

“Шандас ММА” клубын мэргэжлийн холимог тулаанч Т.Намнанбаяр БНХАУ-ын JCK (Jue Cheng King) холбооны тэмцээнд өнгөрсөн гуравдугаар сард амжилттай тулалдаж, нэг сая юанийн шагнал хүртсэн.

ВИДЕО: 

Түүний хүртсэн хагас тэрбум төгрөгтэй дүйцэх энэхүү шагнал нь Монголын холимог тулааны түүхэн дэх хамгийн өндөр шагналуудын нэгт тооцогдож байгаа бөгөөд тухайн тулаандаа эхний үеийн 10 орчим секундэд ялалт байгуулсан байдаг. Тэгвэл энэ удаа тэрээр JCK холбооны -70 кг жингийн аваргын бүсний төлөө Кыргызстаны тулаанч Рустамбек Нуржановтай тулалдах юм.

May be an image of text