БНХАУ-ын “Spring Airlines” компанийн Шанхай–Улаанбаатар чиглэлийн нислэг шатахууны хомсдлоос болж цуцлагджээ

БНХАУ-ын “Spring Airlines” компанийн Шанхай–Улаанбаатар чиглэлийн нислэг шатахууны хомсдлоос болж цуцлагджээ

БНХАУ-ын “Spring Airlines” компанийн 2026 оны наймдугаар сарын 6-нд үйлдэхээр төлөвлөсөн Шанхай–Улаанбаатар–Шанхай чиглэлийн 9C7058 дугаартай нислэг Улаанбаатар хотын нисэх буудлын шатахууны хангамж саатсантай холбоотойгоор цуцлагдсан талаар тус компанийн Монгол дахь төлөөлөгч мэдээллээ.

Тус компаниас мэдээлснээр, нислэгийн хуваариа өөрчлөх эсвэл тасалбарын мөнгөө буцаан авах хүсэлтэй зорчигчид тасалбараа худалдан авсан байгууллагадаа хандан хүсэлтээ гаргах боломжтой байна.