Засгийн газрын тогтоолын дагуу барилгын салбарын 100 жилийн ойн арга хэмжээг хойшлууллаа

Засгийн газрын тогтоолын дагуу барилгын салбарын 100 жилийн ойн арга хэмжээг хойшлууллаа

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн хүндэтгэлийн арга хэмжээг, баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарсныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан ч Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулахаар болсон байна. Энэхүү шийдвэрийг барилгын салбарын ахмад буурлууд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд болон нийт иргэдэд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний шинэчилсэн тов, хөтөлбөрийг баталсны дараа дахин мэдээлэхээр болжээ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Засгийн газрын бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж буй салбарын нийт хамт олонд талархал илэрхийлсэн байна.