Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өчигдөр /2026.08.04/ хэлэхдээ, хэт халуунд нэрвэгдсэн хүмүүст үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлэхийг орон нутгийн эрх баригчдад уриалаад, хэт халалтын улмаас 16 хүн нас барсан гэдгийг мэдэгджээ.
Тэрбээр энэ үеэр, агааржуулагчийн хэрэгцээ нэмэгдэж байгаа тул хүмүүсийн амь насыг аврахын тулд эрчим хүчний системийн хүчин чадлыг сайтар тооцох арга хэмжээ авахыг уриалжээ. "Хэт халалт нь хэвийн үзэгдэл болж байгаа тул хямралын эсрэг үндэсний тогтолцоог үндсээр нь шинэчлэх шаардлагатай байна" гэлээ.
Үндэсний цаг уурын агентлагийн мэдээлснээр, зүүн өмнөд нутгийн Янсан хотод ням гарагт +42.5 хэм (Фаренгейтийн +108.5 хэм) хүрч халсан нь сүүлийн 122 жилийн хугацаанд бүртгэгдээгүй үзүүлэлт юм. Мөн Сөүлийн зарим дүүрэг болон зэргэлдээх Кёнги хотын зарим хэсэгт хэт халахыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргажээ.