Улс даяар шатахуун ховордож эхлэх үед шагийн бизнес цэцэглэдэг болоод нэлээд жилийн нүүр үзэж буй. Тэгвэл энэ жилийн шагийн шатахууны үнэ найман мянгаас 10 мянган төгрөгийн хооронд байгаа аж.
Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйл "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих" 3.3 Тусгай зөвшөөрөлгүйгээр жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хувь хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм.